"БАДРАХ-ОЙЛ" ХХК
Авто зам, Гүүрийн барилга

“Бадрах-Ойл” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдаж авто зам, гүүрийн засвар арчлалт, барилга угсралтын чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус компани нь өндөр мэдлэгтэй мэргэшсэн ИТА-ууд, мэргэжлийн ажилчид, жолооч, механизмчид бүхий чадварлаг хамт олныг бүрдүүлсэн ба авто замын барилгын ажилд шаардлагатай зориулалтын машин, механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн баазаар бүрэн хангагдсан үндэсний томоохон бүтээн байгуулагчдын нэг юм.

Туршлага
0 %
Чадвар
0 %
Чанар
0 %

БИДНИЙ ТУХАЙ

Монгол улсын авто замын салбарт хэрэгжүүлсэн шинэ технологи бүхий авто замын төслүүдийг гэрээт хугацаанд, чанартай гүйцэтгэсэн амжилтууд биднийг тодорхойлно.

БИДНИЙ ТУРШЛАГА

 Нягт нямбай төлөвлөлт, чадварлаг ажлын гүйцэтгэл, явцын хяналт, чанартай бүтээн байгуулалтыг бид эрхэмлэн ажилладаг. Бидний ажилласан төслүүдийн онцгой нөхцөл байдлууд манай хамт олон, хувь хүн нэг бүрийг хариуцсан ажлаа цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадамжтай болгож хөгжүүлсэн.

ЛАБОРАТОРИ

Манай лаборатори нь авто зам болон барилгын материалын түүхий эдийн орц норм, сорьцын шинжилгээг хийх орчин үеийн тоон системт үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон ба мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан.

ТYYХИЙ ЭД МАТЕРИАЛЫН YЙЛДВЭРЛЭЛ, ДЭД БYТЭЦ

 Манай компани орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан 1 цагт 120 тн асфальто бетон хольц үйлдвэрлэх хүчин чадал бүхий асфальто бетон хольцын үйлдвэр, 1 цагт 500тн замын суурийн материал холих хольцын үйлдвэр, 1 цагт 120-180м3 бетон хольц үйлдвэрлэх бетон зуурмагийн 2 иж бүрдэл үйлдвэр, авто замын болон барилгын материалын сорьц, орц, шинжилгээ, судалгаа явуулах нүүдлийн болон суурин 2 иж бүрдэл лабораторитой.

АСФАЛЬТО БЕТОН ХОЛЬЦЫН YЙЛДВЭР

Манай компани LB-2000 маркийн 120тн/цаг хүчин чадалтай БНХАУ-ын Шандунь хотын тоног төхөөрөмжийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн иж бүрэн, автоматчлагдсан өндөр чадал бүхий орчин үеийн асфальто бетон хольцын үйлдвэртэй.

БЕТОН ЗУУРМАГИЙН YЙЛДВЭР

Манай компани 120-180м3/цаг бүхий хүчин чадалтай орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бетон зуурмагийн 2 иж бүрдэл үйлдвэртэй. Бетон зуурмагийн гол түүхий эд цементээ өөрсдийн салбар цементийн үйлдвэрээс татан авдаг.Бетон зуурмаг болон цементээ зөөж, тээвэрлэх, бетон зуурмаг шахах машин техникүүдээр бүрэн хангагдсан

ЗАМЫН СУУРИЙН ХОЛИГЧИЙН ҮYЙЛДВЭР

Манай компани нь БНХАУ-ын Шандунь хотын тоног төхөөрөмжийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн замын суурийн хольц үйлдвэрлэх 500тн/цаг хүчин чадалтай орчин үеийн үйлдвэртэй

ХYНИЙ НӨӨЦ

4.6/5

Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэсэн, ажилдаа мэргэшсэн, тогтвортой ажлын байраар хангагдсан хамт олон Манай компани автозамын салбарт шаардлагатай мэргэжлийн 20 гаруй инженер 80 гаруй мэргэжлийн ажилчинтай. 100-120 хүний ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлсэн нүүдлийн кэмп, албан хаагчдын ажиллах стандартыг хангасан өөрийн оффистой юм.

Монгол улсын зөвлөх инженер - 3+

Мэргэшсэн инженер - 6+

Мэргэшсэн ажилтан - 80+

Дундаж нас - 35+

ТЕХНИКИЙН ХYЧИН ЧАДАЛ

АЮУЛГYҮЙ АЖИЛЛАГАА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Монгол улсын хууль, Авто замын салбарт мөрдөж буй дүрэм журамд нийцүүлэн осол аваарьгүй ажил үүргээ гүйцэтгэдэг.