БИДНИЙ ТУХАЙ
Монгол улсын авто замын салбарт хэрэгжүүлсэн шинэ технологи бүхий авто замын төслүүдийг гэрээт хугацаанд, чанартай гүйцэтгэсэн амжилтууд биднийг тодорхойлно.

Д.БАДГАРБҮНЧИН
“БАДРАХ ОЙЛ” ХХК-ийн Дэд захирал
ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСӨЛ БҮР ДЭЭРЭЭ БИД ШИНЭ ЗҮЙЛ СУРЧ ТУРШЛАГАЖСАН
Манай хамт олон 2013 оноос хойш авто замын 4 томоохон төслийг гэрээт хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж улсын ашиглалтанд хүлээлгэн өгсөн.
БИДНИЙ ТУХАЙ
Монгол улсын авто замын салбарт хэрэгжүүлсэн шинэ технологи бүхий авто замын төслүүдийг гэрээт хугацаанд, чанартай гүйцэтгэсэн амжилтууд биднийг тодорхойлно.
“Бадрах-Ойл” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдаж авто зам, гүүрийн засвар арчлалт, барилга угсралтын чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус компани нь өндөр мэдлэгтэй мэргэшсэн ИТА-ууд, мэргэжлийн ажилчид, жолооч, механизмчид бүхий чадварлаг хамт олныг бүрдүүлсэн ба авто замын барилгын ажилд шаардлагатай зориулалтын машин, механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн баазаар бүрэн хангагдсан үндэсний томоохон бүтээн байгуулагчдын нэг юм.
Бид салбартаа олон улсын стандартад нийцсэн шинэ техник, технологийг нэвтрүүлж, Монгол улсын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байна.
ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Монгол улсын хууль, Авто замын салбарт мөрдөж буй дүрэм журамд нийцүүлэн осол аваарьгүй ажил үүргээ гүйцэтгэдэг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо OHSAS18001:2007 олон улсын стандартыг хангасан хамт олон болох зорилт тавин ажиллаж байна.

Моносын уулзвараас – Нисэх Яармагийн уулзвэр хүртэлх 5,5 км цемент бетон хучилттай авто замын барилгын ажил
2013-2015 онд Монгол улсын ЗГаас хэрэгжүүлсэн Гудамж төслийн хүрээнд Сонгино хайрхан дүүргийн Моносын уулзвараас Нисэх Яармагийн уулзвар хүртэлх цемент бетон хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус зам нь 1971 онд ашиглалтанд орсноос хойш их засвар хийгдээгүй, даацгүй болж эвдрэл гэмтэлд орсон тул хуучин цемент бетон хучилтыг 100 хувь хуулж шинээр тавьсан. Бетон хучилтын ажлыг гүйцэтгэхдээ 5 метр тутамд агшилтын заадас, 45 метр тутамд тэлэлтийн заадас, нийт уртдаа дагуу заадас гаргаж, хучилтын нийт талбайд 10мм голчтой арматурын тор байрлуулж, М400 маркийн бетон хольцоор 24 см зузаантайгаар хийж гүйцэтгэсэн.
ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ:
• Төслийн нийт урт 5.5 км
• Гүйцэтгэсэн замын нийт урт 2.5 км
• Цемент бетон хучилтын зузаан 240мм
• Цементээр бэхжүүлсэн суурийн зузаан 150мм
• Үндсэн замын 2 талаар явган хүний зам болон дугуйн замтай
• Тусгаарлах зурвасны голоор 140 ширхэг гэрэлтүүлэг
• Гэрлэн дохио 4ш
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай замын 1-р хэсгийн 52,8 км авто замын барилгын ажлыг гэрээний хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн.
ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ:
• Замын нийт урт – 143 км
• Замын дагуух 45 цэгийн төмөр бетон хоолойн орох гарах амсарын болон далангийн хажуу налуугийн чулуун бэхэлгээний ажил – 21208м2
• Далан ба ухмалын хажуу налууг тэгшлэх ажил – 221063м2
• Ухмал байгуулах – 4198,3м3
• Хайрган хөвөө байгуулах – 12864м3
• Өөрийн болон уулын шуудуу сэргээх52424м3
• Цементээр бэхжүүлсэн суурь байгуулах – 7232,8м3
• Асфальто бетон хольцоор хучилт байгуулах – 11910м3
• Хучилтын ан цав дүүргэх – 333700 у/м ажлуудыг хийж гүйцэтгэсэн
• Замын тэмдэг – 100ш
• Замын хэвтээ тэмдэглэгээ – 156400 у/м
• Дохионы шон – 867 ширхэг
2016 оны 03-р сарын 01-нээс 06-р сарын
01-нийг хүртэлх хугацаа богино, технологийн
үе шатны ажил ихтэй дээрх төслийг олон улс
болон орон нутгийн нислэгийн цагийн хуваарьт
зохицуулан ээлжийн зохион байгуулалтанд
шилжин ажиллаж төслийг хугацаанд нь
амжилттай гүйцэтгэсэн.
ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ:
• Ухмал байгуулах – 4399,4м3
• Нүхний засвар хийх – 456,7м3
• Талбайд ан цавыг мастикаар дүүргэх – 46490,9м2
• Гео тор дэвсэх – 144800м2
• Битумын эмульсэн цацлага цацах – 208560м2
• 3м өргөнтэй 5 км урт цементээр бэхжүүлсэн хөрсөөр хөвөө байгуулах- 1259м3
• Халуун асфальто бетон хольцоор суурь хучилт байгуулах – 2001,2м3
• Халуун асфальто бетон хольцоор өнгө хучилт байгуулах – 6194,6м3
• Замын хэвтээ тэмдэглэгээ хийх – 5974,8м2 гүйцэтгэсэн.
УБ-Хөшигийн хөндийн ОУНБ” чиглэлийн 32.22км урт хурдны авто замын 3,2км авто зам 74,08у/м төмөр бетон гүүрийн барилгийн ажлыг манай компани гүйцэтгэсэн.
Манай компанийн гүйцэтгэсэн замын онцлог нь нэгжид ногдох газар шорооны болон гүүр хоолой хиймэл байгууламжийн ажил ихээр төлөвлөгдсөн, хамгийн урт төмөрбетон гүүр, хамгийн өндөр далан хийгдсэн том бүтээн байгуулалт байлаа.
ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ:
• Тусгаарлах зурвас-2м буюу нийт замын өргөн нь-32,5м
• Хөрс хуулалтын болон Далангийн дүүргэлтийн ажил-521974м3
• Ухмалын ажил-70742м3 хийгдсэн ба
• Хучилтын хийц:
• Буталсан чулуун суурь-0,2м
• Цементээр бэхжүүлсэн суурь-0,2м
• Харлуулсан/макадам/ дайрган үе-0,1м
• Суурь хучилт- 0,06м
• Өнгө хучилт-0,04м төлөвлөгдсөн хийгдсэн .
• Буталсан чулуун суурь байгуулах- 18795,84м3
• Цементээр бэхжүүлсэн суурь байгуулах19215,84м3 хольцыг 100 хувь өөрийн үйлдвэрт үйлдвэрлэсэн.
• Хучилтын ажил 3 үе 0,2м зузаантай хийгдсэн ба харлуулсан дайрга болон суурь хучилтын ажлуудыг мөн өөрийн асфальто бетон хольцын үйлдвэрт үйлдвэрлэсэн.
• Зурвасын 2 талаар 4 эгнээ бүхий төмөр туузан хашлага- 12053,8м,
• Тусгаарлах зурвасыг 2м өргөнтэйгээр бетоноор бэхлэх-524м3
• Замын хэвтээ тэмдэглэгээ-11520у/м гүйцэтгэсэн
• Нийт 3125у/м гялбаанаас хамгаалах самбар
• Замын 2 талаар 6280 у/м төмөр торон хашаа
• 100м болон км тутамд нийтдээ 70ш замын босоо тэмдэглэгээ хийсэн
• Далан болон ухмалын хажуу налууд эко хавтан бэхэлгээний ажил- 20480 м2
• Тортой чулуун /габион/ бэхэлгээний ажил13492 м3
• Ус зайлуулах хөрсөн шуудуу-8109,36м3
• Бетон бэхэлгээтэй шуудуу -521,9м3 хийгдлээ
МАНАЙ ХАМТ ОЛОН
Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэсэн, ажилдаа мэргэшсэн, тогтвортой ажлын байраар хангагдсан хамт олон Манай компани автозамын салбарт шаардлагатай мэргэжлийн 20 гаруй инженер 80 гаруй мэргэжлийн ажилчинтай. 100-120 хүний ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлсэн нүүдлийн кэмп, албан хаагчдын ажиллах стандартыг хангасан өөрийн оффистой юм.