ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД
Монгол улсын авто замын салбарт хэрэгжүүлсэн шинэ технологи бүхий авто замын төслүүдийг гэрээт хугацаанд, чанартай гүйцэтгэсэн амжилтууд биднийг тодорхойлно.
ХЭРЭГЖҮҮЛСЭН ТОМООХОН
4н ТӨСЛҮҮД
ЧАНАРТАЙ ЗАМ ХӨГЖЛИЙН ХЭМЖYYР
Моносын уулзвараас – Нисэх Яармагийн уулзвэр хүртэлх 5,5 км цемент бетон хучилттай авто замын барилгын ажил
“Өндөрхаан-Чойбалсан” чиглэлийн 52,8 км хатуу хучилттай авто замын барилгын ажил
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Аэродромын явгалах замын хүчитгэлийн ажил
“УБ-Хөшигийн хөндийн ОУНБ” чиглэлийн 3,2 км хурдны авто замын барилгын ажил

ХЭРЭГЖҮҮЛСЭН ТОМООХОН 4н ТӨСӨЛ
Моносын уулзвараас – Нисэх Яармагийн уулзвэр хүртэлх 5,5 км цемент бетон хучилттай авто замын барилгын ажил
2013-2015 онд Монгол улсын ЗГаас хэрэгжүүлсэн Гудамж төслийн хүрээнд Сонгино хайрхан дүүргийн Моносын уулзвараас Нисэх Яармагийн уулзвар хүртэлх цемент бетон хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус зам нь 1971 онд ашиглалтанд орсноос хойш их засвар хийгдээгүй, даацгүй болж эвдрэл гэмтэлд орсон тул хуучин цемент бетон хучилтыг 100 хувь хуулж шинээр тавьсан. Бетон хучилтын ажлыг гүйцэтгэхдээ 5 метр тутамд агшилтын заадас, 45 метр тутамд тэлэлтийн заадас, нийт уртдаа дагуу заадас гаргаж, хучилтын нийт талбайд 10мм голчтой арматурын тор байрлуулж, М400 маркийн бетон хольцоор 24 см зузаантайгаар хийж гүйцэтгэсэн.
“Өндөрхаан-Чойбалсан” чиглэлийн 52,8 км хатуу хучилттай авто замын барилгын ажил
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай замын 1-р хэсгийн 52,8 км авто замын барилгын ажлыг гэрээний хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Аэродромын явгалах
замын хүчитгэлийн ажил
2016 оны 03-р сарын 01-нээс 06-р сарын 01-нийг хүртэлх хугацаа богино, технологийн үе шатны ажил ихтэй дээрх төслийг олон улс болон орон нутгийн нислэгийн цагийн хуваарьт зохицуулан ээлжийн зохион байгуулалтанд шилжин ажиллаж төслийг хугацаанд нь амжилттай гүйцэтгэсэн.
“УБ-Хөшигийн хөндийн ОУНБ” чиглэлийн 3,2 км хурдны авто замын барилгын ажил
УБ-Хөшигийн хөндийн ОУНБ” чиглэлийн 32.22км урт хурдны авто замын 3,2км авто зам 74,08у/м төмөр бетон гүүрийн барилгийн ажлыг манай компани гүйцэтгэсэн.
Манай компанийн гүйцэтгэсэн замын онцлог нь нэгжид ногдох газар шорооны болон гүүр хоолой хиймэл байгууламжийн ажил ихээр төлөвлөгдсөн, хамгийн урт төмөрбетон гүүр, хамгийн өндөр далан хийгдсэн том бүтээн байгуулалт байлаа.
Хамтран ажиллах санал
Монгол улсын авто замын салбарт хэрэгжүүлсэн шинэ технологи бүхий авто замын төслүүдийг гэрээт хугацаанд, чанартай гүйцэтгэсэн амжилтууд биднийг тодорхойлно.